Хүний нөөцийн хэлтсийн үр дүнтэй байдал нь дараах хэмжүүрээр үнэлэгдэж болно.
1. Нийцэлт: Байгууллагын зохион байгуулалт нь хөдөлмөрийн болон ажлын холбогдох хуулиудтай нийцсэн байх нь Хүний нөөцийн ажилтны үүрэг юм. Ингэснээр хуулийн холбогдох зардал, төлбөр, зар сурталчилгааны зэрэг зардлыг хэмнэнэ.
2. Харилцагчийн сэтгэл ханамж: Дотоод болон гадаад хэрэглэгчтэй харилцаж буй Хүний нөөц нь тэдний сэтгэл ханамжийн үнэлэмжийг мэдэж байх хэрэгтэй.
3. Соёлын менежмент: Үр дүнтэй байгууллагууд нь ахицтай мотивац болон үр дүнтэй байдлыг бий болгох ажилчдыг бүтээхийн тулд тухайн ажилтны соёлд нөлөөлөх/бүтээхэд оролдож мөн хянадаг.
4. Зардлын хяналт: Ажилчдыг зардал гэж үзэх байгууллагын хувьд Хүний нөөц нь хөдөлмөрийг багасгаж зардлыг бууруулах хэрэгтэй. Бусад зардлын хяналтын стратеги нь ажил таслалтыг багасгах, ажилчдын оролт, гаралт, тамхидалт болон бусад үнэт ажилтны зан байдал зэргийг агуулж байдаг.
5. Хувь нэмэр: Өндөр гүйцэтгэлтэй Хүний нөөц нь Ажилчдын мэдлэг, чадвар, мотивацыг нэмэгдүүлэх, хариуцлагаас бултах байдлыг багасгах, нэр хүндтэй ажилтныг хадгалан авч үлдэх зэргээр ажилтны гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлдэгийг судалгаа харуулж байна. Эдгээр нь эргээд нийт байгууллагын үр дүнтэй байдалд нөлөөлнө.
Эх Сурвалж: http://www.hrwale.com/uncategorised/the-five-c-model-for-assessing-hr/