Хэдэн долоо
хоногийн өмнө гэр бүлийхэнтэйгээ шанхай-бээжингээр аялаж байгаад ирлээ. Хятад
гэхээр нэг л сэтгэлд сонин байдаг ч Хятадад очсон сэтгэгдэл маань үнэхээр миний
бодлыг өөрчилсөн юм. Аялалын маршрут маань Улаанбаатараас Бээжин, Бээжингээс
Шанхай, Шанхайгаас Бээжин, Бээжингээс Улаанбаатар гэх 12 өдрийн хугацаатай
байсан юм. Улаанбаатар Бээжин чиглэлийн суусан гал тэргэнд Улаанбаатарт барилга
бариж байгаад буцсан 30-40 гаруй Хятадаар дамжин эх нутагруугаа буцах Хойд
Солонгосын иргэд зорчихоос гадна нилээн их гадаадын иргэд байсан юм. Ингээд л Бээжинд
хүрсэн хойноо нэгэн Өвөр Монгол залууд 100 юан төлөн заалган Бээжингийн гал
тэргийн буудлаас Шанхай хүрэх гал тэргэндээ суусан юм. Бараг 10 цаг гаран явж
Шанхайд хүрэхэд Бороотой мөртлөө Халуун, Чийглэг цаг агаар угтсан юм./Гал
тэрэгнээс буух мөч яг л Атланатад анх бууж байсан үеийг маань санагдуулсан юм.
Би өөрөө ч чийглэг цаг агаарт дуртай/ Очсон эхний өдрийн маршрут бол Далайн
парк-Хотын аялал-Эртний гудам байлаа. Аялалын маань нэг онцлог нь бид ямар нэг
машин, автобус хөлслөн яваагүй метро болон нийтийн автобусыг аялалын унаа
болгон ашигласан юм. Яахав бараг ихэнх аялагчид тэгдэг байх л даа. Шанхайн метро Лос Анжеласын метро хоёрыг
харицуулаад Монголд маань ийм зүйлтэй болчихвол ч гэж бодогдуулахаар л байлаа.
Ажлын цаг эхлэх болон тарахад хаанаас гараад ирэв гэмээр л маш олон хүнтэй
болчихно. Харин азаар бараг 5 минут тутам метро нь ирж байлаа. Ер нь тэр Хятадаас суралцах зүйл ихээ.Хамгийн
наад зах нь л Чөлөөт цаг заваа өнгөрүүлэх газар их юм. Номын сан ихтэй. Оюутнуудын
суралцах орчинг сайн бүрдүүлсэн. Жуулчдад бол үзэх газар их. Хичнээн Хятад хэл
байхгүй ч Метрогоор явж байсан туршлагатай бол метрогоор төөрөх асуудал
үүсэхгүй. Туршлага ч гэждээ хэхэ Метроны зурагаа ойлгож байхад болнодоо. Шанхайн
хувьд ихэнх газар 17 цаг гэхэд хаана, ажил тарна. За аялалын маань нэгээхэн
хэсэг яахын аргагүй дэлгүүр хэсэх байлаа. Хятадад очсон хүн дэлгүүр хэсэхгүй
байна ч гэж байхгүй байх. Бүхэл бүтэн нэг өдрийг Шанхайд дэлгүүр хэсэв. Юун тэр
Америкийн хар баасан гариг. Миний хөл бол хэзээ ч Шанхайн дэлгүүрүүдийг
гүйцэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Энд тэндхарсан болгон дөрөв таван давхар
дэлгүүрүүд. Тэнд дэлхийн бүхий л брэндүүдийн дэлгүүр байдаг нь яахын аргагүй
үнэн. Бүр Seven Eleven хүртэл байсан юм. Яагаад ч юм байна гэж огт төсөөлөөгүй
л дээ. За тэгээд хаа газар явж байна тэр газар метроны зурагтай өөрсдийгөө
рекламдсан аялалын компаниудын брошурууд байнга тараана. Хэдий би гартаа 10,20
ширхэгийг атгасан явж байхад хүртэл тарааж өгнө ядаргаатай ч юм шиг. Авахгүй бол зарим нь эвгүй хараад ч байгаа юм
шиг хэхэ. Хоолны хувьд идэж чадах хоол бага юм шиг санагдсан.Хүн хүний амтлах
мэдрэх мэдрэмжээс л шалтгаална байхдаа.
за ямартай ч шангхай бол хятадын европ шиг л санагдсан :)
за ямартай ч шангхай бол хятадын европ шиг л санагдсан :)
No comments:
Post a Comment