Sunday, May 24, 2015

Хүний нөөцийн ажлыг үнэлэх 5 С загвар

Хүний нөөцийн хэлтсийн үр дүнтэй байдал нь дараах хэмжүүрээр үнэлэгдэж болно. 

1. Нийцэлт: Байгууллагын зохион байгуулалт нь хөдөлмөрийн болон ажлын холбогдох хуулиудтай нийцсэн байх нь Хүний нөөцийн ажилтны үүрэг юм. Ингэснээр хуулийн холбогдох зардал, төлбөр, зар сурталчилгааны зэрэг зардлыг хэмнэнэ.

2. Харилцагчийн сэтгэл ханамж: Дотоод болон гадаад хэрэглэгчтэй харилцаж буй Хүний нөөц  нь тэдний сэтгэл ханамжийн үнэлэмжийг мэдэж байх хэрэгтэй. 

3. Соёлын менежмент: Үр дүнтэй байгууллагууд нь ахицтай мотивац болон үр дүнтэй байдлыг бий болгох ажилчдыг бүтээхийн тулд тухайн ажилтны соёлд нөлөөлөх/бүтээхэд оролдож мөн хянадаг.

4. Зардлын хяналт: Ажилчдыг зардал гэж үзэх байгууллагын хувьд Хүний нөөц нь хөдөлмөрийг багасгаж зардлыг бууруулах хэрэгтэй. Бусад зардлын хяналтын стратеги нь ажил таслалтыг багасгах, ажилчдын оролт, гаралт, тамхидалт болон бусад  үнэт ажилтны зан байдал зэргийг агуулж байдаг.

5. Хувь нэмэр: Өндөр гүйцэтгэлтэй Хүний нөөц нь Ажилчдын мэдлэг, чадвар, мотивацыг нэмэгдүүлэх, хариуцлагаас бултах байдлыг багасгах, нэр хүндтэй ажилтныг хадгалан авч үлдэх зэргээр ажилтны гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлдэгийг судалгаа харуулж байна. Эдгээр нь эргээд нийт байгууллагын үр дүнтэй байдалд нөлөөлнө.

Эх Сурвалж: http://www.hrwale.com/uncategorised/the-five-c-model-for-assessing-hr/


Wednesday, April 29, 2015

ТУШААЛ БИЧИХ ЗӨВЛӨМЖ


Шинээр ажид орж буй шинэхэн төгсөгч HR-ууд маань мэргэжлээрээ ажилд ороход ажлын байранд зарим асуудлууд үүсдэгийг өөрийн туршлага дээрээ үндэслэн бичихээр шийдлээ. Үүний нэг нь яах аргагүй тушаал бичих гэхдээ хуулийн дагуу хүчин төгөлдөр тушаал бичих.Ихэнх компани туршлагатай Хүний нөөцийн менежер ажилд авахыг урьтал болгодог. Учир нь хэд хэдэн шалтгаантай. Үүнд:
- туршлагагүй ажилтан хуулийн зүйл заалтыг зөв тусгасан тушаал бичихэд асуудал үүсдэг.
- онолоос практик руу шилжихэд бидний хийх зарим ажил онолоос зөрөөтэй байдаг./сургалт, ажлын байрны тодорхойлолт/
- Хуулийн тал дээр ямар нэг асуудал үүсгэх магадлал туршлагагүй ажилтны хувьд илүү их магадлалтай байдаг. /Жишээ нь жирэмсний болон амаржсаны амралт, цомхотгол, ээлжийн амралт/
- Ажилтны холбогдолтой аливаа асуудлыг шийдэхдээ хэрхэн шийдвэрлэх тал дээр паанигтах гэх мэт олон асуудал үүсдэг тул ихэнхдээ туршлагатай ажил горилогчыг ажилд авах хүсэлтэй байдаг. Ингээд асуудлууд үүсч эхэлнэ дээ.

За ямартай ч  тушаал хэрхэн бичих тал дээр өөрийн туршлагаасаа хуваалцмаар байна.
Аливаа компани нь Албан бичиг хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу бичиг хэргээ хөтлөх нь зөв юм. Зарим зүйлийг өөрийн компанийн дүрэм журамдаа зохицуулан өөрчилж болно шүүдээ.

1. Цаасны хэмжээгээ дээд захаас 20 мм -ээс доошгүй, доод захаас 20 мм-ээс доошгүй зүүн захаас 30 мм, баруун захаас 20 мм авна. /Компани баримт бичгийн журамтай бол тухайн журмыг мөрдөнө./

2. Тушаалын тэргүү бүрдэлээ оновчтой бичнэ. /Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Ээлжийн амралтын олговор олгох тухай гэх мэт./

3. Бичвэр бүрдэлийн агуулгаа гаргахдаа зайлшгүй хуулийн холбогдох зөв зүйл заалтыг тусгасан байх хэрэгтэй. /Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 заалтыг үндэслэн ТУШААХ нь, мөн хоорондоо холбоотой зүйл заалтыг хамтад нь дурьдаж болно, /

4. Тушаал нь зайлшгүй хуулийн зүйл заалт, захирлын шийдвэр, хурлын шийдвэр дээр үндэслэсэн байх. Үндэслэлгүй тушаал нь эргээд асуудал үүсгэнэ.

5. Тушаалд зайлшгүй албан тушаалын нэршил, тухайн ажилтны нэр, овог тусгагдана.

6. Төрийн албан хэрэг хөтлөлтөнд тушаалыг бичих талаар заавар байх бөгөөд компани нь өөрийн дүрэм журамдаа нийцүүлэн өөрчилж болно. Тэгэхээр дараах заалтууд ихэнх компанид мөрдөгддөг. Компани компаниасаа шалтгаална.

а/ төрийн сүлд, соѐмбо эсвэл байгууллагын бэлэгдэл тэмдэг
б/ байгууллагын нэр
в/ баримт бичгийн нэр
г/ огноо
д/ үйлдсэн газрын нэр
е/ дугаар
ѐ/ тэргүү
ж/ бичвэр
з/ гарын үсэг
и/ тамга тэмдэг
л/ боловсруулсан тухай тэмдэглэл

2.4.1.4. Тушаалын тэргүү нь түүний агуулгыг товч, тодорхой тусгасан байна.
2.4.1.5. Тушаалын бичвэр нь тэмдэглэх ба захирамжлах гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
2.4.1.6.Тушаалын тэмдэглэх хэсэгт уг баримт бичгийг зохиож бүрдүүлсэн үндэслэл, авах арга хэмжээний зорилт, шаардлагын тухай бичнэ.
Хэрэв тушаал гаргах үндэслэл ямар нэг хууль тогтоомж, дээд газрын шийдвэртэй холбоотой бол тэмдэглэх хэсэгт уг эрх зүйн актын нэр, огноо, гарчиг, дугаарыг зааж өгнө.
2.4.1.7. Тушаалын захирамжлах хэсэгт авах арга хэмжээ, хариуцах эзэн, гүйцэтгэх хугацааг тогтоосон заалтууд орно. Захирамжлах хэсэг нь өөр хоорондоо холбоотой хэд хэдэн заалтуудтай байж болох бөгөөд заалт бүрийг араб тоогоор дугаарлана.
2.4.1.8. Тушаалын захирамжлах хэсгийн заалтуудыг үйл үгийн захиран тушаах хэлбэрээр бичнэ.
Захирамжлах хэсэгт тушаалын биелэлтийг хариуцсан болон түүний хэрэгжилтэд хяналт тавих зохион байгуулалтын нэгж, удирдах ажилтны нэрийг тодорхой заана.
Хэрэв тушаалаар ямар нэг баримт бичиг /заавар, дүрэм, журам г.м/ баталж, мөрдүүлж байгаа бол тэдгээрийг тушаалд хавсаргах бөгөөд урьд өмнө гарсан тушаалыг өөрчлөх буюу зарим заалтыг хүчингүй болгож байгаа бол захирамжлах хэсэгт энэ тухай дурдаж, хүчингүй болгож байгаа шийдвэр, түүний холбогдох заалтын дугаар, огноог заавал бичнэ.
2.4.1.9. Байгууллагын дарга тушаалын төсөлд гарын үсэг зурахаас өмнө холбогдох хэлтэс, нэгж, албан тушаалтнуудаас виз авч, шаардлагатай тохиолдолд танилцуулга хийж хавсаргасан байна.
 2.4.1.10. Тушаалын төсөлтэй холбогдох албан тушаалтан ажлын 1-2 хоногт багтаан танилцаж, зохих журмын дагуу виз өгсөн байна. Визийг тушаалын өнгөн хувийн төгсгөлийн хуудасны ар тал дээр үйлдэнэ.
2.4.1.11. Виз нь тушаалын төсөлд санал өгч буй албан тушаалтны нэр, түүний гарын үсэг, гарын үсгийн тайллаас бүрдэнэ. Тушаалын төсөлд виз авахдаа албан тушаалын эрэмбээр зохион байгуулна.
2.4.1.12. Тушаал нэг буюу түүнээс дээш хавсралттай байж болно. Энэ тохиолдолд хавсралт тус бүрийг дугаарлаж, эхний хуудсан дээр түүнийг баталгаажуулж, байгууллагын тэмдэг дарна. Тушаалд хавсралтын тухай дурдаагүй бол ямар нэгэн баримт бичгийг хавсаргаж үл болно.
2.4.1.13. Тушаалын төслийг баримт бичгийн стандартын дагуу зохиож бүрдүүлсэн байдалд Төрийн захиргааны удирдлагын газар /хэлтэс/ хяналт тавина. Тушаалыг 2 хувь үйлдэх бөгөөд байгууллагын дарга гарын үсгээ зурж, тамгаар баталгаажуулсан байна. УГ ХЭСЭГ НЬ КОМПАНИЙН ЖУРМААС ШАЛТГААЛНА. ЗАРИМ КОМПАНИ 2 ХУВЬ, ЗАРИМ НЬ 3 ХУВЬ ГЭЭД ЖУРМААС ШАЛТГААЛНА.
Гарын үсэг зурсны дараа тушаалд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
2.4.1.14. Байгууллагын даргын эзгүйд тушаалд үүрэг гүйцэтгэгч, эсвэл байгууллагын даргыг албан ѐсоор орлож буй албан тушаалтан гарын үсэг зурж болно. Боловсон хүчний болон хөрөнгө, санхүүгийн холбогдолтой тушаал, шийдвэрт зөвхөн байгууллагын дарга гарын үсэг зурна. МӨН Л КОМПАНИЙН ЖУРМААС ШАЛТГААЛНА. ЗАЙЛШГҮЙ УГ ЗААЛТЫГ ДАГАХ ШААРДЛАГАГҮЙ.



ЗА ИНГЭЭД ТУШААЛАА ЗӨВ ҮНДЭСЛЭН БИЧИХ НЬ ЭРГЭЭД ТАНЫГ БОЛОН ТАНАЙ КОМПАНИЙГ АСУУДАЛД  ОРУУЛАХГҮЙ БАЙХ ЧУХАЛ ХҮЧИН ЗҮЙЛ ЮМ.


Tuesday, January 20, 2015

Katy Perry Roar Дууны орчуулга :-)

Katy Perry Roar Дууны орчуулга

https://www.youtube.com/watch?v=4a_zuVYYknk
Би чимээгүй байж тэвчидэг байсан
Хөлөг онгоцыг хөдөлгөхөөс айж асуудал үүсгэхээс айдаг байсан
Тиймээс чимээгүй суун эелдэгээр хүлээн зөвшөөрсөн 
Надад боломж бий гэдгийг би мартчихсан байсан бололтой 
Чамд өөрийгөө хугарах цэг рүү түлхэх боломжийг өгч 
Би учир утгагүй амьдарч байсан, тиймээс би хууртагдаж байсан

Чи намайг доор байлгаж байсан гэвч би боссон
Аль хэдийн тоосонцорыг цэвэрлэж байна
чи миний дуу хоолойг сонссон, чи тэр чимээг сонссон 
яг л аянга цохин газар чичэрч буйтай ижил
Чи намайг доор байлгаж байсан гэвч би боссон

бэлэн бай учир нь би хангалттай ихийг амссан
би бүгдийг харж байна би одоо харж байна 

би барын нүдтэй дайчин галан дунд бүжиглэдэг
учир нь би тэмцэгч тиймээс чи миний архирахыг сонсох болно
чанга чанга арслангаас чанга
учир нь би тэмцэгч тиймээс чи миний архирахыг сонсох болно
учир нь би тэмцэгч тиймээс чи миний архирахыг сонсох болно
Oh oh oh oh oh oh
Oh oh oh oh oh oh
Oh oh oh oh oh oh
чи намайг сонсох болно

Би одоо яг л эрвээхэй шиг хөвөн нисэж байна
яг л зөгий мэт хатган 
би өөрийн тэгээс өөрийн баатарлуу хүрсэн 

"Roar"

I used to bite my tongue and hold my breath
Scared to rock the boat and make a mess
So I sat quietly, agreed politely
I guess that I forgot I had a choice
I let you push me past the breaking point
I stood for nothing, so I fell for everything

You held me down, but I got up (HEY!)
Already brushing off the dust
You hear my voice, you hear that sound
Like thunder gonna shake the ground
You held me down, but I got up (HEY!)
Get ready 'cause I’ve had enough
I see it all, I see it now

[Chorus]
I got the eye of the tiger, a fighter, dancing through the fire
'Cause I am a champion and you’re gonna hear me roar
Louder, louder than a lion
'Cause I am a champion and you’re gonna hear me roar
Oh oh oh oh oh oh
Oh oh oh oh oh oh
Oh oh oh oh oh oh
You’re gonna hear me roar

Now I’m floating like a butterfly
Stinging like a bee I earned my stripes
I went from zero, to my own hero

You held me down, but I got up (HEY!)
Already brushing off the dust
You hear my voice, you hear that sound
Like thunder gonna shake the ground
You held me down, but I got up (HEY!)
Get ready ’cause I’ve had enough
I see it all, I see it now

[Chorus]
I got the eye of the tiger, a fighter, dancing through the fire
‘Cause I am a champion and you’re gonna hear me roar
Louder, louder than a lion
‘Cause I am a champion and you’re gonna hear me roar
Oh oh oh oh oh oh
Oh oh oh oh oh oh
Oh oh oh oh oh oh
You’re gonna hear me roar
Oh oh oh oh oh oh
Oh oh oh oh oh oh
You'll hear me roar
Oh oh oh oh oh oh
You're gonna hear me roar...

Ro-oar, ro-oar, ro-oar, ro-oar, ro-oar

I got the eye of the tiger, a fighter, dancing through the fire
‘Cause I am a champion and you’re gonna hear me roar
Louder, louder than a lion
‘Cause I am a champion and you’re gonna hear me roar
Oh oh oh oh oh oh
Oh oh oh oh oh oh
Oh oh oh oh oh oh
You’re gonna hear me roar
Oh oh oh oh oh oh
Oh oh oh oh oh oh
You'll hear me roar
Oh oh oh oh oh oh
You're gonna hear me roar...


Finally, I want to say that Girls let's be strong. There are a lot of good and bad things in life. It can be even worse than The Blue lagoon. P.S it's about couples who lives in far far far away island. Whatever, i wanna let out my own RoaR. Have a good night.