Wednesday, April 29, 2015

ТУШААЛ БИЧИХ ЗӨВЛӨМЖ


Шинээр ажид орж буй шинэхэн төгсөгч HR-ууд маань мэргэжлээрээ ажилд ороход ажлын байранд зарим асуудлууд үүсдэгийг өөрийн туршлага дээрээ үндэслэн бичихээр шийдлээ. Үүний нэг нь яах аргагүй тушаал бичих гэхдээ хуулийн дагуу хүчин төгөлдөр тушаал бичих.Ихэнх компани туршлагатай Хүний нөөцийн менежер ажилд авахыг урьтал болгодог. Учир нь хэд хэдэн шалтгаантай. Үүнд:
- туршлагагүй ажилтан хуулийн зүйл заалтыг зөв тусгасан тушаал бичихэд асуудал үүсдэг.
- онолоос практик руу шилжихэд бидний хийх зарим ажил онолоос зөрөөтэй байдаг./сургалт, ажлын байрны тодорхойлолт/
- Хуулийн тал дээр ямар нэг асуудал үүсгэх магадлал туршлагагүй ажилтны хувьд илүү их магадлалтай байдаг. /Жишээ нь жирэмсний болон амаржсаны амралт, цомхотгол, ээлжийн амралт/
- Ажилтны холбогдолтой аливаа асуудлыг шийдэхдээ хэрхэн шийдвэрлэх тал дээр паанигтах гэх мэт олон асуудал үүсдэг тул ихэнхдээ туршлагатай ажил горилогчыг ажилд авах хүсэлтэй байдаг. Ингээд асуудлууд үүсч эхэлнэ дээ.

За ямартай ч  тушаал хэрхэн бичих тал дээр өөрийн туршлагаасаа хуваалцмаар байна.
Аливаа компани нь Албан бичиг хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу бичиг хэргээ хөтлөх нь зөв юм. Зарим зүйлийг өөрийн компанийн дүрэм журамдаа зохицуулан өөрчилж болно шүүдээ.

1. Цаасны хэмжээгээ дээд захаас 20 мм -ээс доошгүй, доод захаас 20 мм-ээс доошгүй зүүн захаас 30 мм, баруун захаас 20 мм авна. /Компани баримт бичгийн журамтай бол тухайн журмыг мөрдөнө./

2. Тушаалын тэргүү бүрдэлээ оновчтой бичнэ. /Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Ээлжийн амралтын олговор олгох тухай гэх мэт./

3. Бичвэр бүрдэлийн агуулгаа гаргахдаа зайлшгүй хуулийн холбогдох зөв зүйл заалтыг тусгасан байх хэрэгтэй. /Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 заалтыг үндэслэн ТУШААХ нь, мөн хоорондоо холбоотой зүйл заалтыг хамтад нь дурьдаж болно, /

4. Тушаал нь зайлшгүй хуулийн зүйл заалт, захирлын шийдвэр, хурлын шийдвэр дээр үндэслэсэн байх. Үндэслэлгүй тушаал нь эргээд асуудал үүсгэнэ.

5. Тушаалд зайлшгүй албан тушаалын нэршил, тухайн ажилтны нэр, овог тусгагдана.

6. Төрийн албан хэрэг хөтлөлтөнд тушаалыг бичих талаар заавар байх бөгөөд компани нь өөрийн дүрэм журамдаа нийцүүлэн өөрчилж болно. Тэгэхээр дараах заалтууд ихэнх компанид мөрдөгддөг. Компани компаниасаа шалтгаална.

а/ төрийн сүлд, соѐмбо эсвэл байгууллагын бэлэгдэл тэмдэг
б/ байгууллагын нэр
в/ баримт бичгийн нэр
г/ огноо
д/ үйлдсэн газрын нэр
е/ дугаар
ѐ/ тэргүү
ж/ бичвэр
з/ гарын үсэг
и/ тамга тэмдэг
л/ боловсруулсан тухай тэмдэглэл

2.4.1.4. Тушаалын тэргүү нь түүний агуулгыг товч, тодорхой тусгасан байна.
2.4.1.5. Тушаалын бичвэр нь тэмдэглэх ба захирамжлах гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
2.4.1.6.Тушаалын тэмдэглэх хэсэгт уг баримт бичгийг зохиож бүрдүүлсэн үндэслэл, авах арга хэмжээний зорилт, шаардлагын тухай бичнэ.
Хэрэв тушаал гаргах үндэслэл ямар нэг хууль тогтоомж, дээд газрын шийдвэртэй холбоотой бол тэмдэглэх хэсэгт уг эрх зүйн актын нэр, огноо, гарчиг, дугаарыг зааж өгнө.
2.4.1.7. Тушаалын захирамжлах хэсэгт авах арга хэмжээ, хариуцах эзэн, гүйцэтгэх хугацааг тогтоосон заалтууд орно. Захирамжлах хэсэг нь өөр хоорондоо холбоотой хэд хэдэн заалтуудтай байж болох бөгөөд заалт бүрийг араб тоогоор дугаарлана.
2.4.1.8. Тушаалын захирамжлах хэсгийн заалтуудыг үйл үгийн захиран тушаах хэлбэрээр бичнэ.
Захирамжлах хэсэгт тушаалын биелэлтийг хариуцсан болон түүний хэрэгжилтэд хяналт тавих зохион байгуулалтын нэгж, удирдах ажилтны нэрийг тодорхой заана.
Хэрэв тушаалаар ямар нэг баримт бичиг /заавар, дүрэм, журам г.м/ баталж, мөрдүүлж байгаа бол тэдгээрийг тушаалд хавсаргах бөгөөд урьд өмнө гарсан тушаалыг өөрчлөх буюу зарим заалтыг хүчингүй болгож байгаа бол захирамжлах хэсэгт энэ тухай дурдаж, хүчингүй болгож байгаа шийдвэр, түүний холбогдох заалтын дугаар, огноог заавал бичнэ.
2.4.1.9. Байгууллагын дарга тушаалын төсөлд гарын үсэг зурахаас өмнө холбогдох хэлтэс, нэгж, албан тушаалтнуудаас виз авч, шаардлагатай тохиолдолд танилцуулга хийж хавсаргасан байна.
 2.4.1.10. Тушаалын төсөлтэй холбогдох албан тушаалтан ажлын 1-2 хоногт багтаан танилцаж, зохих журмын дагуу виз өгсөн байна. Визийг тушаалын өнгөн хувийн төгсгөлийн хуудасны ар тал дээр үйлдэнэ.
2.4.1.11. Виз нь тушаалын төсөлд санал өгч буй албан тушаалтны нэр, түүний гарын үсэг, гарын үсгийн тайллаас бүрдэнэ. Тушаалын төсөлд виз авахдаа албан тушаалын эрэмбээр зохион байгуулна.
2.4.1.12. Тушаал нэг буюу түүнээс дээш хавсралттай байж болно. Энэ тохиолдолд хавсралт тус бүрийг дугаарлаж, эхний хуудсан дээр түүнийг баталгаажуулж, байгууллагын тэмдэг дарна. Тушаалд хавсралтын тухай дурдаагүй бол ямар нэгэн баримт бичгийг хавсаргаж үл болно.
2.4.1.13. Тушаалын төслийг баримт бичгийн стандартын дагуу зохиож бүрдүүлсэн байдалд Төрийн захиргааны удирдлагын газар /хэлтэс/ хяналт тавина. Тушаалыг 2 хувь үйлдэх бөгөөд байгууллагын дарга гарын үсгээ зурж, тамгаар баталгаажуулсан байна. УГ ХЭСЭГ НЬ КОМПАНИЙН ЖУРМААС ШАЛТГААЛНА. ЗАРИМ КОМПАНИ 2 ХУВЬ, ЗАРИМ НЬ 3 ХУВЬ ГЭЭД ЖУРМААС ШАЛТГААЛНА.
Гарын үсэг зурсны дараа тушаалд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
2.4.1.14. Байгууллагын даргын эзгүйд тушаалд үүрэг гүйцэтгэгч, эсвэл байгууллагын даргыг албан ѐсоор орлож буй албан тушаалтан гарын үсэг зурж болно. Боловсон хүчний болон хөрөнгө, санхүүгийн холбогдолтой тушаал, шийдвэрт зөвхөн байгууллагын дарга гарын үсэг зурна. МӨН Л КОМПАНИЙН ЖУРМААС ШАЛТГААЛНА. ЗАЙЛШГҮЙ УГ ЗААЛТЫГ ДАГАХ ШААРДЛАГАГҮЙ.



ЗА ИНГЭЭД ТУШААЛАА ЗӨВ ҮНДЭСЛЭН БИЧИХ НЬ ЭРГЭЭД ТАНЫГ БОЛОН ТАНАЙ КОМПАНИЙГ АСУУДАЛД  ОРУУЛАХГҮЙ БАЙХ ЧУХАЛ ХҮЧИН ЗҮЙЛ ЮМ.


19 comments:

  1. Сайн байна уу
    Хөдлөмөрийн гэрээний загвар АБТ-ын загваруудаа шинэчлэн батлах бол тушаал гаргах уу? Тушаалаа ямар хууль зүйл заалт үндэслэх вэ?
    Та надад яаралтай хариу өгч туслаач

    ReplyDelete
    Replies
    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2-т Ажил олгогч нь Ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлахыг баталж мөрдүүлэхээр заасан байдаг. Ажил олгогч нь тухайн компанийн Гүйцэтгэх захирал тул түүний шийдвэрийн илрэн гарах үндсэн хэлбэр нь тушаал байдаг билээ. Иймд тушаалаар нэгдсэн байдлаар батлах нь зүгээр байдаг.

      Delete
  2. Сайн байна уу?
    ХХК-н Ерөнхий захирал нь өөрийн хүүдээ ажлаа өгөөд, ажлаасаа чөлөөлөгдсөн бол Ерөнхий захиралын АЖЛААС ГАРСАН тушаалыг хэн үзэглэх вэ? ерөнхий захирал өөрөө өөртөө тушаал гаргаж болохгүй тэ? компанийн хувьцааг 100% ерөнхий захирал эзэмшдэг. хариу бичиж тусалж өгөөч. БАЯРЛАЛАА

    ReplyDelete
  3. Сайн байна уу?
    ХХК-н Ерөнхий захирал нь өөрийн хүүдээ ажлаа өгөөд, ажлаасаа чөлөөлөгдсөн бол Ерөнхий захиралын АЖЛААС ГАРСАН тушаалыг хэн үзэглэх вэ? ерөнхий захирал өөрөө өөртөө тушаал гаргаж болохгүй тэ? компанийн хувьцааг 100% ерөнхий захирал эзэмшдэг. хариу бичиж тусалж өгөөч. БАЯРЛАЛАА

    ReplyDelete
    Replies
    1. Компанийн дүрэмд ерөнхий захирал нь ямар эрх үүрэгтэй компанийн үйл ажиллагаанд оролцохоор заасныг урьдчилж харах нь зүйтэй. Гүйцэтгэх захирал нь компаниийн өдөр тутмын үйл ажиллагаа, санхүү болон хүнийн нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байдгийг Компанийн тухай хуулиас харж болно. Тушаалын тухайд: Хувьцаа эзэмшигч нь Гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэр гаргахдаа ерөнхий захиралтай байх эсэхийг давхар шийдвэрлэж болно. Ерөнхий захирал нь дүрэмд тодорхой эрх, үүрэгтэй байхаар заагдаагүй тохиолдолд ГЗ-ийг томилсоноор түүний гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлж байсан бүрэн эрх дуусгавар болохыг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, автоматаар ерөнхий захирал нь компанийн үйл ажиллагааг удирдах чиг үүрэггүй болсон гэж ойлгож болно.

      Delete
    2. Сайн байна уу? Манайх компани авсан юмаа. Тэгээд захирал нь солигдоод шинэ захиралыг ажилд авсан тушаал бичих хэрэгтэй болоод ямар хуулийг үндэслэн хэрхэн бичих бол миний хийсэн юм их цомхон болчоод байнаа. Энэ дээр тусалж өгөөч.

      Delete
  4. сайн байнуу. манай хяналтын инженер давхар хабэа-г давхар гүйцэтгэх гэж байгаан тэгэхээр урдах тушаал анх 2017 онд орж байсан тушаал нь хүчингүй болохуу

    ReplyDelete
  5. Баярлалаа. Ийм сайхан блог хөтөлж байгаад. Цаашид блогоо идэвхитэй хөтөлж олон хүмүүсийн ажил болон мэдлэгт нь тус хүргэж байгаарай.

    ReplyDelete
  6. айн байна уу
    авлага залруулах тухай тушаалд гаргаж болох уу? Тушаалаа ямар хууль зүйл заалт үндэслэх вэ?
    Та надад яаралтай хариу өгч туслаач

    ReplyDelete
  7. Сайн байна уу? Манай ажилтан өөрөө ажлаасаа гармаар байна гээд гарсаныхаа дараа, манай компанийг шүүхэд өгч, шүүхээр ялсан бөлгөө.Ялаад 12сая гаран төгрөг нийгмийн даатгалыг нь төлсөн болно.
    Шүүхийн шийдвэрээр мөн ажилд нь эргүүлэн тохох тушаал өгсөн байсан.
    Ажилд эргүүлэн тохохдоо дахин шинээр гэрээ байгуулж болох уу?

    ReplyDelete
  8. Ажилд эргүүлэн тохох тушаал байна уу? Хаанаас авах боломжтой вэ?

    ReplyDelete
  9. сайн байна уу. Би шинэхэн хүний нөөц байгаа юмаа Амралтын өдрөөр ажилтныг ажиллуулах ажлын өдөр нөхөн амраах тушаал үйлдэх гээд учираа олохгүй сууна Туслаач

    ReplyDelete
  10. сайн байна уу. шинэ ажилтан ажилд авахад тушаалын хэрхэн бичих вэ?

    ReplyDelete
  11. Сайн байна уу. Компани дотроо өөр ажилд шилжин ажиллаж байгаа тохиололд Хөдөлмөрийн хуулийн аль заалтыг үндэслэх вэ. Буруу хуулийн заалтаар тушаал гаргасан байгаад байдаг.

    ReplyDelete
  12. Сайн байна уу ажлаас гарах чөлөөлөх тушаал гаргахад гарч байгаа хугацааг чөлөөлөгдөх өдрөөс өмнө гаргаж болдог юм болов уу жишээн нь 8.26наас чөлөөл гээд 7.29 өдөр тушаалаа гаргаж

    ReplyDelete
  13. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  14. 온카지노 온카지노 カジノ シークレット カジノ シークレット 코인카지노 코인카지노 메리트카지노 메리트카지노 10cric login 10cric login 242

    ReplyDelete
  15. Сайнуу, Хүний нөөцөөр Гэрээтээр хамтран ажиллах санал тавьж байна. 90069006

    ReplyDelete